Ц.Элбэгдорж: Монгол ах дүү нар минь, сонгуулийн булхай луйвар, хулгайгаа засахгүй юм уу!
УИХ-ын 2024 оны их сонгууль болоход 6 сар үлджээ. Улстөрчдийн сонгуулийн шоу хэдийнэ эхэлсэн гэхэд буруудахгүй. Учир нь Төрийн ордондоо нүүрсний сонсгол явуулаад, гишүүд нь тойргоо услаж, тордоод сүйд болж буй. Зарим төрийн албан хаагч нар ажлаа хүлээлгэж өгөөд, тойргоо сонгоод, мөнгөө бэлдээд эхэлчихсэн байна билээ. Эрх баригчдын зүгээс аймгуудыг долоо, нийслэлийг дөрвөн бүс болгон сонгуулиа явуулахаар төлөвлөж, улс төрийн бусад намуудаас санал авахаар шийдвэрлээд байна.
Сонгууль ойртсон энэ үед нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сонгуулийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өөрийн твиттер хуудастаа, "Кимийн нам сүүлийн сонгуульд 99.91 хувийн саналаар ялсан гэнэ. Өмнөх сонгуулиар 100 хувь ялж байсантай харьцуулвал бага зэрэг буурчээ. Монгол ах дүү нар минь, сонгуулийн булхай луйвар, хулгайгаа засахгүй юм уу. Сонгуулийн маргааш хичнээн яриад нэмэргүй. Одоо бол Монголоо би Ким хүртэл зөвшөөрөх сонгуультай улс л болсон гэж боддог. Санууллаа, хэллээ" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.