УИХ-ын гишүүн Ч.Ундрамын экс нөхөр Б.Наранцацралт найзтай нь ханилан, бүл нэмжээ
УИХ-ын өндөр боловсролтой, хөрөнгө чинээтэй, царайлаг дэгжин эмэгтэй гишүүдийн нэг Ч.Ундрамын салалт шиг дуулиан шуугиан тарьсан салалт манайд ховор. Эцэст нь түүн шиг салалтын бараан түүх, экс нөхрийн учруулсан хохирол, гүтгэлэг бүхэн дундуур туучаад сайд хүртэл хийчих хоншоортой, зоригтой бүсгүй ч олон биш. Өнгөрсөн дөрвөн жил хоёр хүүхдүүдээ ганцаараа өсгөж хэнд ч гомдоллохгүй яваа түүнд хохирогчийн сэтгэлзүй лав алга. Харин уйлан дуугарч хадам ааваасаа өчнөөнийг гувчуулсан ч нэр цэвэр дүр эсгээд байсан Б.Наранцацралтын зэс цухуйж эхэлжээ. Тэрээр экс эхнэрийнхээ 10 жилийн найз бүсгүйтэй дэр нэгтгэн бүр үрийн зулай үнэрлэж амжсан байна. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр шинэхэн хосууд хамтын амьдралаа олон нийтээс ихээхэн нууж байгаа ч Монголд нууц гэж байдаггүй билээ. Ингэхэд явж явж Ч.Ундрам, Б.Наранцацралт хоёрын салалт, экс хүргэн хүүгийн нохойтсон нь эд хөрөнгө, шуналын сэтгэл байсан байдаг. Компанийнх нь захирлаар ажиллаж байхдаа хадам ааваасаа нууж увуулж цувуулж авсан их хэмжээний мөнгө, эд хөрөнгийн маргаан нь эцэслэн шийдэгдээгүй ч байгаа гэдэг. Гэснээс Б.Наранцацралтын сонголт сошиалд үрлэн чихэр шиг өнгө өнгийн хувцсаар хөзрийн хатан шиг имиж бүрдүүлэн байдаг Замбага хэмээх энэ бүсгүй. One night хийгээд хүүхэдтэй болчихдог аранзал залуу нас ч биш, тэдний харилцаа багагүй хугацааг туулж энэ хүрсэн талаар жиг жугхийж байна. Товчхондоо УИХ-ын гишүүн доктор эхнэрээ сошиал “донтогч”-дын нэгээр сольжээ гэчихэд хэтрүүлсэн болохгүй дүр зураг харагдаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.