Гадаадаас санал өгөх иргэдийн тоо 2012 оныхоос гурав дахин нэмэгджээ
Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийг сонгогчийн нэрсийн жагсаалтыг хоёр хоногийн өмнө бүртгэж дууссан. Тэгвэл тус нэрсийн жагсаалтад 34 улсад ажиллаж, амьдарч байгаа 13095 иргэн бүртгүүлсэн байна. Энэ тоог 2012 оныхтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.
Гадаад улсад ажиллаж амьдарч буй манай иргэд УИХ-ын энэ удаагийн сонгуулиар зөвхөн нам эвслийн төлөө санал өгнө. Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагт гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.