Дүнжингаравын уулзварт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсэджээ

Дүнжингаравын уулзварт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсэджээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүний амь эрсэджээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу Дүнжингаравын уулзвар дээр иргэн Ж-ийн “Honda Insight” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Toyota Crown” загварын суудлын автомашинууд мөргөлдөж, 58 настай эрэгтэй, 42 настай эмэгтэй нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, газар дээрээ нас барсан байна.

Энэ тухай дуудлага 2024.06.20-ны 07:05 цагт иржээ. Хэргийн газарт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллан, цогцсыг гаргаж, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.