Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Ц.Идэрбат: Махны ченж тогтолцоог халах цаг нь болжээ

Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махны асуудлаар өчигдөр зах, дэлгүүрээр явж, 2500 тонн мах дутсан, махны үнэ өссөн нь нөөцийн мах зарагдахгүй байгаатай холбоотой зэрэг мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Улаанбаатарчуудын махны хэрэглээний зах зээл дээр 30 жил ноёлсон “ченж”-ийн тогтолцоог халах цаг нь болжээ. Малчин- 1-р ченж- 2-р ченж - дэлгүүр - эцсийн хэрэглэгчид очно. Одоо байгаа бодит байдал малчинд ашиггүй, махаа хямд зарна, хэрэглэгчид ашиггүй, хэд хэдэн ченж, дамжлага дамжсан үнэ" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.