“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ
Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг гурав дахь удаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” талбайд 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг үр дагаврыг сурталчлан таниулах, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
Гүйлтийн арга хэмжээ нь 6-17 насны ангиллаар зохион байгуулагдах тул оролцохыг хүссэн хүүхэд, багачууд Дэлгэрэнгүй мэдээллийг 9927-6727 дугаар болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс пэйж хуудаснаас авч, бүртгүүлээрэй.
Бүртгэл 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.