С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

Хотын дарга асан Х.Нямбаатарын ажлын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс тодрууллаа.

Тэрбээр “Маш олон асуудалд хотын даргад хариуцлага тооцох шаардлагатай гэж өмнө байр сууриа илэрхийлж байсан. Тэр утгаараа Ерөнхий сайд Н.Учрал түүнд хариуцлага тооцож байна гэж харж байгаа. Ажлын үр дүнг харж үзвэл, бид том төслүүд хэрэгжүүлж л байвал сайн юм уу гэдгийг эргэж бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь тухайн ажлыг хэр бүтээмжтэй хийх бололцоотой байсан бэ. Тухайн ажлууд нь яг бодит 1км зам тавьдаг мөнгөөр хийгдсэн эсэхийг бид харах ёстой байдаг. Тэр ажлыг ямар ч мөнгөөр хамаагүй хийх биш хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай хамгийн гол нь бүтээмжтэй зүйлд зарцуулах шаардлагатай. Тэр утгаараа би Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.