Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын  төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

Х.Нямбаатарын туслах асан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар хувь эзэмшдэг компанитайгаа холбоотойгоор “Сэлбэ дэд төв”-ийн 197.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан талаар АТГ-аас мэдээлсэн.

Тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хувь эзэмшдэг “Професионалстрой” компаниараа "Сэлбэ дэд төв" төслийн долоон багц ажлын нэг багцын гүйцэтгэгч компаниар шалгарсан гэдэг. Тус тендерт шалгарсан “Професионалстрой” ХХК-ийн 30 хувийг Б.Сэргэлэнбаатар, 70 хувийг Ш.Мөнхсайхан эзэмшдэг байна. Олон нийтийн анхаарлыг татаж буй нэг асуудал нь Б.Сэргэлэнбаатар компанийн хувьцааг эзэмшиж эхэлснээс хойш богино хугацаанд буюу нэг сарын дараа тус компани 197.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг тендерт шалгарсан явдал байлаа.

Б.Сэргэлэнбаатар нь Х.Нямбаатарыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байх үед Ажлын албаных нь мэргэжилтэн байсан. Улмаар 2016 онд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн болмогц зөвлөхөөр нь томилогдож байсан түүхтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.