Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно
Маргааш буюу тавдугаар сарын 23-ны Бямба гарагт нийслэл хотод "Улаанбаатар марафон" олон улсын гүйлттэй холбогдуулан 18.00 цаг хүртэл дараах нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд түр өөрчлөлт орохоор зохицуулжээ.
Гүйх маршрутын дагуух замын хөдөлгөөнийг 06:00-18:00 цагийн хооронд хаах ба автобусны 55 чиглэлийн 506 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Үндсэн чиглэлийн автосудууд ихэвчлэн "Их тойруу"-аар явна.
Авто замын хөдөлгөөнийг 18.00 цагт хэвийн үргэжлүүлнэ.
Маргаашийн 06:00-18.00 цагийн хооронд хаах авто замууд:
-
Цэцэг төвийн уулзвар
-
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын уулзвар
-
Чингэлтэй дүүргийн уулзвар
-
ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
-
11-р хороолол
-
Сансарын шатахуун түгээх станц
-
Сансарын туннель
-
Зүүн 4 замын уулзвар
-
Халдварт
-
Нарантуул захын уулзвар
-
Нүхэн гарц
-
Жанжин клуб
-
Улиастай уулзвар
-
“Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
-
Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
-
Жаргалан хотхон
-
Шангри-Ла төвийн уулзварын зам.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.