"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нарын санаачлан боловсруулсан “Цусны донорын тухай” хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа.

Өмнө нь мөрдөгдөж байсан “Донорын тухай” хуульд эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой зохицуулалтууд голчлон тусгагдсан байдаг бол шинэ хуульд цусны донорын нийгмийн баталгааг хангах бие даасан эрх зүйн зохицуулалтыг нэмэгдүүлж байгаагаараа онцлог болж байна. Мөн “Цусны хүндэт донор”-т олгох хөнгөлөлт, дэмжлэгийн талаар тусгажээ.

Тухайлбал, цус болон цусны бүрэлдэхүүн хэсгийг 50 удаа, бүхэл цусаа 35 удаа, ховор бүлгийн цусаа 25 ба түүнээс дээш удаа хандивласан иргэнийг
“Цусны хүндэт донор”-оор алдаршуулахаар боллоо. Тухайн иргэнд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлэхээр олсон байна.  Үүнд:

 Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих;
 Жилд нэг удаа эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах;
 Магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан, сувилалд жилд нэг удаа үнэ
төлбөргүй амрах;
 Шаардлагатай тохиолдолд өөртөө цус, цусан бүтээгдэхүүн үнэ төлбөргүй
сэлбүүлэх зэрэг хөнгөлөлтүүдийг эдлэх юм.

Хэрэв өвчин эмгэгтэйгээ мэдсээр байж нуух, худал мэдээлэл өгөх зэргээр бусдын
эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулсан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай
хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр мөн нэмж тусгажээ.
Мөн "донорын системийн нэгдсэн сан"-тай  болох ажлыг санаачилж, эхлүүлж байна.
Шинэ хуулийн хүрээнд донорын нэгдсэн мэдээллийн сан байгуулж, гамшиг,
онцгой байдлын үед цусны нөөцийг шуурхай бүрдүүлэх, удирдах, хянах боломж бүрдэх
юм.
Түүнчлэн донорын үйл ажиллагааг дэмжсэн аж ахуйн нэгжүүдэд татварын
хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ. Тухайлбал, донорын үйл ажиллагаанд зориулан
хандивласан 10 сая төгрөг хүртэлх зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан
татвараас хасаж тооцох зохицуулалт хуульд тусгагдсан байна.

0bc1363f6ff44ab093169e86bdb259c1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.