“DEMOCRACY CALLING” залуучуудын чөлөөт уулзалт 6 сарын 24-нд болж хойшлогдлоо
Та Энхтайвны өргөн чөлөөнд цагаан подволк, цэнхэр малгайгаар ижилсэж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж яваа залуустай таарсан уу?
Энэ удаагийн сонгуульд санал өгөх нийт сонгогчдын 40% нь 18-35 насны залуучууд байгаа бөгөөд залуучуудын санал энэ сонгуулийн үр дүнг шийднэ. Тиймээс залуучуудын сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаагийн нэг нь Vote4Hope аян юм.
Аяны хүрээнд эрх чөлөөнд хайртай залуучуудын “DЕMOCRACY CALLING” чөлөөт уулзалтыг 6 дугаар сарын 23 нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн өдөр БОРООТОЙ, СЭРҮҮН байх тул холбогдох байгууллагуудын зөвлөмжийн дагуу 1 хоногоор хойшлогдсон байна. Тус уулзалт 24-ний 18:30 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөлбөмбөгийн талбайд зохион байгуулагдахаар болсон байна.
Уулзалтад Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Амаржин, жагсаалтаар нэр дэвшигч С.Цэнгүүн, Э.Энхпүрэв, Э.Сүндарь нар болон бусад зочид оролцоно.
Эрх чөлөөнд хайртай залуучуудаа урьж байна.
Залуучууд шийднэ.
#Vote4Hope #youthmatters
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.