“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

Улсын Их Хурлын дарга, УИХ-ын гишүүд өнөөдөр /2026.05.23/ нийслэлд зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд нэгдэж, иргэдийг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг уриаллаа.

23e9d638700243efb8ed65187b001f7d

11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт нь нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ жил 46 мянга гаруй оролцогч бүртгүүлжээ. Мөн 42 орны тамирчид оролцож буйгаараа онцлог байлаа. Өнөөдрийн арга хэмжээнд нийт 130 орчим мянган иргэн оролцов.

21034360435d4ef28cfbde12a9335560

c3734112b770435f9d75c4fa9d8bcb7b

УИХ-ын дарга, нэр бүхий гишүүд марафонд оролцох үеэрээ спортоор дамжуулан эв нэгдэл, эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх нь нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтойг онцолж, нийслэлчүүд болон залуусыг тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг уриалав.

2ff5298ce3064616a099dc1f1a63ad8b

“Улаанбаатар марафон” нь бүтэн марафон /42.195 км/, хагас марафон /21 км/, 10 км, 5 км болон гэр бүлийн гүйлтийн төрлүүдээр зохион байгуулагддаг бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо өсөн нэмэгдэж, олон улсын хэмжээний томоохон спортын арга хэмжээ болон өргөжиж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

3a26bb1391494ff9b30521b3ab1e5829

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.