НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа: Б.Пүрэвдагвыг Хотын дарга болгоно гэсэн чинь Анхдугаар Богдыг ээж нь хэвлийдээ олдог шиг л юм боллоо

Б.Золтуяа: Сонгууль хийж байхаар "ид шидтэй" хүмүүсийг шууд томилбол улс оронд хэрэгтэй юм биш үү

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгч Б.Золтуяа нэр дэвшигчдийн сурталчилгаа болон нийгмийн сүлжээнд өрнөж буй магтаал, пиарын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр нэр дэвшигч Пүрэвдагвын талаарх цахим орны мэдээллүүдийг ажиглан, долоо хоногийн турш тунгаан бодсоны эцэст ийнхүү ярьсан байна.

Төлөөлөгч Б.Золтуяа хэлэхдээ, "Өнгөрсөн хугацаанд би нэг зүйлийг бодоод инээд ч хүрэх шиг, санаа ч зовох шиг боллоо. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг эхийн хэвлийд олдох үед нутаг нугаараа дөрвөн улирал нь тэгш сайхан болж, өвөл нь өнтэй өнгөрч, ард иргэдийн амьдрал сайжран, нэгэн ид шид мэт зүйл болсон гэдэг домог яриа байдаг. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэр дэвшигч Пүрэвдагвыг улс даяараа магтсан нийгмийн сүлжээний сурталчилгааг хараад надад яг ийм бодол төрлөө" хэмээн онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн, цахим орчинд өрнөж буй хэт туйлширсан магтаал, сурталчилгааг шүүмжлээд, "Би үүнийг хараад нэлээн бодсон. Ер нь бид нар сонгууль хийж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрж байхаар иймэрхүү 'ид шидтэй' хүмүүсийг шууд гаргаж ирээд, дэвшүүлээд тавьчихвал улс орны маань ажил амьдралд үнэхээр хэрэгтэй юм байна даа гэж бодсоноо нуух юун" хэмээн егөөдөн илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.