Х.Нямбаатарыг Хотын даргаар ажилласан хугацааны төсвийн сонсгол хоёр өдөр үргэлжилнэ
УИХ-аас "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар болсон. Сонсгол өнөөдөр 09:00 цагаас төрийн ордонд эхлэх бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм.
Өнөөдрийн сонсголоор, нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн төсвийн гүйцэтгэл, тодотгол, аудитын тайланг шинжээч танилцуулна. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй хэргийн талаарх мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 2024 оноос хойш хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх судалгаа, авсан арга хэмжээний талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлэл өгнө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.