П.Сайнзориг: Утаа, түгжрэлгүй амьдруулах ажлаа хийж чадаагүй 30 жил мөлхчхөөд өнөөдөр Х.Нямбаатар хийе гэхээр улс төржүүлж байгаад харамсаж байна

П.Сайнзориг: Утаа, түгжрэлгүй амьдруулах ажлаа хийж чадаагүй 30 жил мөлхчхөөд өнөөдөр Х.Нямбаатар хийе гэхээр улс төржүүлж байгаад харамсаж байна

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол өчигдөр /2026.06.15/ төрийн ордонд эхэлсэн.

Уг сонсголын үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,   “Юуны өмнөы өнөөдөр нийслэлийнхээ иргэдээсээ уучлалт гуймаар байна. Бид хэд олон жил нийслэлийн иргэдийг аятай тухтай амьдрах стандартад нийцсэн төрийн үйлчилгээ үзүүлэх өмч хөрөнгийг нь одоо хамгаалах, утаа униаргүй, түгжрэлгүй амьдруулах энэ ажлаа хийж чадаагүй 30 жил мөлхөөд өнөөдөр хийж байгаа хүмүүсийнхээ шийдлээ гаргаад явангуут нь гэнэт цочиж байгаа юм шиг асуудалд бас ингэж улс төржүүлж зарим талаасаа хандаж байгаад нь бас харамсаад байгаа юм.

Тэгээд энэ Улаанбаатар хот чинь түгжрэлээсээ салах хэрэгтэй биз дээ. Хөрсний бохирдол, агаарын бохирдлоосоо салах хэрэгтэй. Бид хэд энд харин хэнтэй энэ сонсголоо хийх ёстой байсан бэ гэхээр ЗГ-ын орон нутаг хариуцсан сайдаа дуудаад л бид нар ярьж байх ёстой байсан юм. Тэгээд өнөөдөр бүх юм шат шатандаа алдагдлаа. Одоо удахгүй ингээд хаа хаанаас бүх аймгуудаас удирдлагуудаар нь дуудаж авчирч байгаа. Бид хэд загнаад суудаг ийм өвчтэй хүмүүс болох юм байна. За тэгээд өнөөдрийн ийм одоо шийдлүүд нь одоо бас тодорхой бус ийм сонсголуудын дараа улс төржилт нь явах юм бол энэ мега төслүүд чинь харин эрсдэлд орно. Энэ төслүүдийн хамгийн том эрсдэл бол хоосон улс төржилт. Жилд 23 их наядаар ТӨК 100 компани тоглож байхад за зарим нь мэдээж үр ашигтай ажиллаж байгаа юм. Тэр 5 зургаахан компани байгаа ерээд компани 23 их наядаар улс төрчдийн хамаарал бүхий хүмүүс тоглож байхад хэн ч дуугараагүй сонсгол хийгээгүй байж байж энд өнөөдөр хуульд заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлж байгаа хүмүүсүүдийг дуудаж авчраад ажлыг нь үүрээд хэн нэг этгээдүүд ингээд улс төрийн оноо цуглуулаад сууж байгаад одоо харамсаж байна” гэлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.