Наадмын үйл ажиллагаанд 13,000 уран бүтээлч ажиллаж байна
Үндэсний их баяр наадмын Урлаг соёлын арга хэмжээний салбар хороо нь Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд соёл урлагийн 14 арга хэмжээг “МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” агуулга дор зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
“МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ НААДАМ” Баяр наадмын нээлтийн арга хэмжээ
“МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ НААДАМ” Оройн тоглолт арга хэмжээ
“Баяр наадмын хаалтын арга хэмжээ”
Нийслэлийн Соёлын төв өргөөнд
“МӨНХӨД ОРШИХ МОНГОЛ” Хүндэтгэлийн концерт
Д.Сүхбаатарын талбайд
“Дээлтэй монгол” үндэсний хувцасны наадам
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
“Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн
Монголын уран зургийн галерейд
“Монгол бахархал- Монгол адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн
Хүй долоон худагт
“Соёлын наадам”
“Дэлхийн адууны өдөр- Уяачдын наадам
Энэ жилийн баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээнд 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллагууд, хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагуудын нийт 13,000 орчим уран бүтээлчид, зохион байгуулагчид ажиллаж байна.
Эх сурвалж: Соёл урлагийн газар
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.