50 саяын үнэтэй гарын үсэгтэй Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ

50 саяын үнэтэй гарын үсэгтэй Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ

Хотын дарга Б.Пүрэвдагвыг томилогдох үеэр НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж Нийслэийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн талаар ноцтой мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр маш олон төлөөлөгч мэддэгүй ард түмэн төдийлөн мэдээлэлгүй байдаг ч иргэдийн эрх ашгийг зөрчиж аж ахуйн нэгж байгууллагуудын дарамталж шахан энэ үйлдлээрээ өөрт ашиг сонирхол  бий болгодог эрх бүхий албан тушаалаа урвуулан ашигладаг хүмүүс байдаг.

Өнөөдөр Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил хийхэд асар олон шат дамжлага, зөвшөөрөл шаарддаг. Жилд дунджаар 1260 орчим гарын үсэг зурагдаж байж бүтээн байгуулалтын ажлын даалгавар олгогддог гэх мэдээлэл байдаг. АТГ болон цахим орчинд гарч буй мэдээллүүдээс харахад, тухайн албан тушаалтан өөрт ойр хүмүүст давуу байдал олгодог, зарим төслийн компаниудаас “ашгийн 10 хувийг авна” гэх мэт нөхцөл тавьдаг байсан гэх яриа бий. Нэг гарын үсгийн үнэ 50 сая төгрөг хүрдэг байсан гэх мэдээлэл ч байна.

Тэгэхээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын олон төслөөс өөрийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлыг ашиглан, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар мөнгө авдаг байсан байж болзошгүй асуудлыг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл байна" хэмээсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн байна.

Тэрбээр, 2024 оны наймдугаар сард Х. Нямбаатар хотын даргын захирамжаар томилогдсон уг албанд томилогдсон. Докторын зэрэг хамгаалсан хот төлөвлөлт, хотын нийтийн тээврийн чиглэлийн судлаач. Өмнө нь НЗДТГ-т ажиллаж байсны дээр Японы томоохон компаниудад хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм. Мөн Токио дахь Дэлхийн Банканд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад Монголдоо ирсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.