ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БНТУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗЛАА
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийлээ.
БНТУ-ын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Монгол Улстай үйлдвэрлэл, логистикийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх өргөн боломжтойг онцоллоо
Хөшигийн хөндийн эдийн засгийн тусгай бүс, Хархорум хотын бүтээн байгуулалт, орон сууц, дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдэд БНТУ-ын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, гамшгийн удирдлага, аврах ажиллагааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр талууд санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.