“Хуур Music Festival” маргааш 10.00 цагаас эхэлнэ
Монгол Шилтгээнийг хоёр өдрийн турш доргиох Хуур хөгжмийн наадам маргаашнаас буюу 6-р сарын 26,27нд болох гэж байна. Энэ жил 10 жилийн ойгоо угтаж буй “Хуур хөгжмийн наадам”-д Монголын рок, попын домогт хамтлаг дуучдаас эхлээд Төв Азийн алдартай уран бүтээлчид нэгэн тайзнаа нэгдэх билээ.
Дотоодын болон олон улсын нийт 114 хамтлаг уран бүтээлчид оролцох бөгөөд The Hu, Харанга, Хурд, Нисванис, Никитон, Моханик зэрэг рок попын томоохон төлөөгчид оролцох юм. Мөн Nine Treasures, Aigel, Yenlik, Akha тэргүүтэй гаднын хамтлаг дуучид хүрэлцэн ирэх болно.Монголт шилтгээний талбайн арчилгаа, зүлэгжүүлэлтийг бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд асар, тайзууд бүгд бэлэн болсныг зохион байгуулагчид онцоллоо. Тиймээс яг одоо тасалбараа аваад дурсамж шингэсэн газартаа товлосон цагтаа уулзацгаая.
Кэмпинг эрх авсан үзэгчид маргааш өглөөнөөс 10:00 цагт Монгол Шилтгээнд нэвтэрч майхнаа барьж болох юм. Харин DJ, уран бүтээлчдийн тайзны хөтөлбөрүүд 15:00 цагт эхэлнэ.
Хуур эгшиглэхэд бэллэн боллоо. Харин та бэлэн үү?
Зохион байгуулагчдын зүгээс энэ удаа “3 НАЙЗЫН БАГЦ” буюу 2 тасалбарын үнээр гурвыг авах боломжийг маш цөөн тоогоор санал болгож эхэллээ. Тасалбарын борлуулалт хурдацтай явагдаж, цаг цагаар дуусаж байгаа тул яг одоо амжиж аваарай.
3 найзын багц буюу 3 тасалбар (2өдрийн тасалбар): 599’000₮
Санхүүдээ ачаалал үүсгэлгүй тасалбараа нэг дороос хөнгөлөлттэй авахыг хүсвэл Sono апп-аар 10 хуваан төлөх эсвэл ХХБ-ны Happy Pay-ээр 20%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Тасалбарыг: https://boxoffice.mn/event/xmf-2026-06-26-27
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.