МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшиж байгаа гишүүдийн ХЭН НЬ ХЭН БЭ
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүний суудалд нэр дэвшигчдийг хэлэлцэх нээлттэй сонсгол Төрийн ордны “Их Эзэн Чингис Хаан” танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Уг сонсголыг өнгөрсөн зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос товлосон байсан боловч УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшлогдоод байсан юм. Улмаар тус байнгын хорооны дарга Б.Жавхлан зургаадугаар сарын 29-ний өдөр шийдвэрийн төслийг шинэчлэн танилцуулснаар сонсголыг ийнхүү зургаадугаар сарын 30-ны өдөр явууллаа.
Энэхүү сонсголоор Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу УИХ-аас нэр дэвшүүлдэг долоон суудлын гурвыг нөхөх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, өмнө нь томилогдон ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дараагийн гишүүдийг сонгох шаардлага үүссэн юм.
Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийг төрийн бус байгууллагуудаас анхлан 19 иргэний материалыг ирүүлсэн байна. Сонгон шалгаруулах ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудаар дамжуулан шалгуулжээ. Үүний үр дүнд шаардлага хангаагүй зарим нэр дэвшигчийг хасаж, эцсийн шатанд 10 нэр дэвшигчийг тус нээлттэй сонсголд оролцуулсан байна.
Үүнд:
Батболдын Энэрэлт нар багтжээ.
Сонсголын үеэр Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үр нөлөө, засаглалын асуудлыг хөндсөн чухал шүүмжлэлүүд өрнөсөн байна. Тус зөвлөлийн сүүлийн 20 жилийн хугацаан дахь үйл ажиллагаа олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж ирснийг оролцогчид тэмдэглэсэн юм.
Ялангуяа Үндэсний зөвлөл нь 2026 он гарснаас хойш нэг ч удаа хуралдаагүй байгаа нь удирдлагын түвшинд ноцтой сул тал үүссэнийг илтгэж байна. Сонсголд оролцогчид болон ажиглагчид тус зөвлөлийг УИХ-аас томилогдсоныхоо дараа ямар ч идэвхгүй болж, олон нийтийн хараанаас алга болдог "хар нүх" мэт бүтэц болон хувирсаныг шүүмжилжээ.
Эдгээр тогтолцооны алдаа дутагдлыг засах цорын ганц арга зам бол Үндэсний зөвлөлийн шийдвэр гаргалт, үйл ажиллагааг бүрэн ил тод болгож, олон нийттэй нээлттэй харилцах явдал гэдгийг илтгэгчид онцолж байв.
Тэгвэл УИХ-ын өнөөдрийн /2026.07.02/ нэгдсэн чуулганаар Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх юм.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь тус байгууллагын хамгийн дээд удирдлагын байгууллага бөгөөд олон нийтийн эрх ашгийг хамгаалах, нэвтрүүлгийн бодлогод хяналт тавих, хараат бус байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн дагуу Үндэсний зөвлөл нь 15 гишүүнээс бүрддэг бөгөөд тэдгээрийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас санал болгон зургаан жилийн хугацаатайгаар томилдог хуулийн зохицуулалттай байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.