Сонгуулийн сурталчилгаандаа хамгийн их зардал гаргасан нэр дэвшигчид
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2024.06.26/ албан ёсоор хаасан. Тэгвэл сонгуульд нэр дэвшигчид суталчилгааны өдрүүдэд хичнээн төгрөг зарцуулснаа тайлагнадаг билээ. Иймд ҮАГ-аас гаргасан нэр дэвшигчдийн сурталчилгааны тайлангийн задаргааг цувралаар хүргэж байна.
Тухайлбал дараах нэр дэвшигчид УИХ-д сонгуульд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн өндөр үнээр сурталчилгаагаа явуулсан байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж тараахад 211 сая төгрөг, нийтийн эзэмшлийн гудамж талбайд сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байршуулахад 41 сая төгрөг зарцуулсан байна. Зардлууд дундаас хамгийн өндөр нь сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 734 сая төгрөгийг зарцуулсан байна. Түүний араас Б.Түвшин 913 сая төгрөг зарцуулснаар удаалж байгаа бол Б.Пүрэвдорж, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нар 700 гаруй сая төгрөг зарцуулснаараа жагсаалтын эхний тавд багтаж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.