Ч.Ундрам: Би өөрөө хөрөнгө гаргаад хоёр суманд орон сууц барьж үзлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрам дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Залуу гэр бүлүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгүүдэд нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууц гэсэн гурван хувилбар санал болгоно гэж ойлгосон. ҮСХ-оос гаргасан 2024 оны судалгаанаас харахад Монголд 1 сая орчим өрх байгаа. Үүний 448 мянга орчим нь ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлэх чадамжгүй байна гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр эдгээр өрхүүдэд маш чухал хуулийн төсөл гэж би харж байна.
Хэд хэдэн асуулт байна. Нутагтаа сайхан амьдаръя гээд сүүлийн жилүүдэд яриад байгаа. Сумдад эмч, багш зэрэг боловсон хүчин очиж ажиллая гэхээр тэнд орон сууц алга гэдэг асуудлыг хөнддөг. Би өөрөө хөрөнгө гаргаад хоёр суманд орон сууц барьж үзлээ. Тэгэхээр суманд очиж төсөл хэрэгжүүлэх боломж байна уу?" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.