СОНГУУЛЬ-2024: Аймаг, дүүргүүдийн сонгогчдын ирц 50 хувиас дээш дүнтэй боллоо
УИХ-ын 2024 оны сонгуульд саналаа өгсөн сонгогчийн ирц 18:00 цагийн байдлаар бүх аймагт 50 хувийн босго даваад байна. Монгол Улсын хэмжээнд 2.2 сая сонгогч саналаа өгөх ёстойгоос одоогоор 1.3 сая гаруй иргэн саналаа өгөөд буй юм. Энэ нь одоо 900 мянга гаруй сонгогч саналаа өгөх ёстой гэсэн үг. Саналаа өгсөн сонгогчдыг насны бүлгээр нь ангилбал 65-70 насныхны ирц хамгийн өндөр байгаа бол 20-25 насныхны ирц хамгийн бага байна. Иймээс залуучууд саналаа өгөхөд идэвхтэй оролцох нь чухал байгаа юм.
Хуульд зааснаар санал хураах ажиллагаа өнөөдөр 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.