Маргааш “Дэлхийн адууны өдөр”-өөр Хүй 7 худагт 10 мянган морьтны их жагсаал болно
Энэ жил Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэж буй. Уг өдрийг 2026 оноос эхлэн, Дэлхийн 56 улс тэмдэглэх юм. "Дэлхийн адууны өдөр”-ийн нээлт маргааш буюу 07 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт болно. Арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс олон жуулчид, олны танил хүмүүс үзэхээр ирж буй. Тухайлбал Physical Asia шоуны оролцогчид, “Сэргэлэн охин Янсун” киноны Хан Китэгийн дүрээр монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцохоо мэдэгдсэн.
Энэ өдөр:
- 10 мянган морьтны их жагсаал
- Хүчит бөхийн барилдаан
- Сонгомол болон бага нас
- Жороо морины уралдаан
- 500 адуу хурааж морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн
- Морьт харваа
- Морин цирк зэрэг арга хэмжээ зохион байгуулах юм.
Манай улс 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж, Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг ном “Гиннес”-т бүртгүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.