УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

 

75e337569a1549a782a3b01dc0e41853

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2026.08.17/ Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Европын Парламентын гишүүдийг Монгол Улсад болж буй Цөлжилттэй тэмцэх тухай HYБ-ын конвенцын талуудьн 17 дугаар бага хуралд оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд энэ нь хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэлээ.

 

ed83daa4434f4abdabddae7ddf1af59f

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд улс төрийн таван нам, эвслийн 126 гишүүнээс бүрдсэн парламентын талаар Ж.Бат-Эрдэнэ дарга танилцуулаад ялангуяа парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрсэн нь Азид тэргүүлэгч орны нэг болсон гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнлэн хоёр талын харилцааг нийгэм, эдийн засгийн бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаад өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын ээлжит 18 дугаар уулзалт  амжилттай болсныг дуулгалаа. 

a974812b3c1649f58ece5e08fa265315

Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард болсон “Монгол Улс, Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр Европын хөрөнгө оруулалтын банктай 1.0 тэрбум евро хүртэлх санхүүжилт олгох Санамж бичигт гарын үсэг зурсныг Улсын Их Хурлын дэд дарга тодотгоод цаашид энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, үр дүнд хүргэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

Европын парламентын гишүүн Ондрей Достал уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Цөлжилттэй тэмцэх тухай HYБ-ын конвенцын талуудьн 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад Европын Холбооноос тусалж, дэмжиж ажилласныг дуулгав.

9206605745384256be73be3bfe060d46

Тэрбээр Европын Парламент Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ялангуяа нийгэм, эдийн засаг тэр дундаа уул уурхай, барилга, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын Холбоо, түүний гишүүн орнууд нээлттэй байгаа гэлээ.

21ec63de5d6c4014bcd2dc5c5ea2a2f9

Мөн төлөөлөгчид Монгол Улсын Их Хурал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль баталсанд талархлаа илэрхийлээд мөдхөн Ойн тухай хуулийн төслөө батална гэдэгт найдаж байна гэв. Энэхүү хуулийн төслийг баталснаар Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрийг өргөжүүлэх боломжтой гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

1e2b9f3a20ac46db936ce29279c1c526

 

 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.