"Шунхлай"-н төлөөлөгч П.Батчимэг гишүүн шатахууны хомсдолд төрийг буруутгав
Г.Дамдинням сайд 24 цаг ажиллахгүй байгаа ШТС-уудын тусгай зөвшөөрлийг цуцлахаа илэрхийлэв. Шатахуун колонкын эзэн байтугай ажилчид "пээдгэр" байгаа цаг. "Шунхлай" ШТС-ын УИХ-ын төлөөлөл П.Батчимэг "Төр татвараар дэмжсэн бол шатахууны хомсдолд" орохгүй байлаа гэв. Гэхдээ жинлүүрийн нөгөө талд "Шунхлай" групп шилдэг татвар төлөгч. Тэд татвараа төлөөд төлөөд улсын төсөв бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн ч төрөөр дэмжүүлдэггүй гэсэн үг үү? Хэрэв тийм бол энгийн ард бид энэ хомсдлын үед дээш тэнгэр хол доош газар хатуу "гөлөөг" ч гэх хүнгүй байгаа нь арга ч үгүй л юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.