Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ

Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ

Төрийн орон сууцны корпораци (ТОСК)-иас хэрэгжүүлж буй "Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хорооллын эхний ээлжийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтыг ирэх есдүгээр сард албан ёсоор эхэлнэ. Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Нисэхийн ойролцоо баригдсан тус хорооллын эхний ээлжийн 2,042 айлын орон сууцыг Улсын комисс хүлээн авсан бөгөөд автоматжуулсан эрэмбэлэх системийн програм хангамжийн эцсийн туршилт болон үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах ажиллагааг бүрэн дуусгах үүднээс ийнхүү хугацааг сунгасан байна. Нийт 5,002 айлын багтаамжтай тус төслийн үлдэгдэл 2,960 орон сууцыг ирэх оны наймдугаар сарын сүүл гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Иргэд "tosk.gov.mn" цахим хуудсаар нэвтрэн, төрийн мэдээлэл солилцооны "ДАН" болон "ХУР" системээр дамжуулан бүртгүүлэх юм. Энэ систем нь өргөдөл гаргагчийн орон сууцны байдал, өрхийн бүрэлдэхүүн, татварын түүх зэрэг шаардлагатай бүх мэдээллийг улсын бүртгэлийн сангаас автоматаар татаж шалгах тул иргэд

  • Хорооны тодорхойлолт,
  •  Цалингийн тодорхойлолт,
  • Ажлын газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагагүй. Бүртгэлийн систем нээгдсэнээс хойш 14 хоногийн хугацаанд идэвхтэй байх бөгөөд үүнээс өмнө холбогдох байгууллагууд хамтарсан хэвлэлийн хурал хийж, зааварчилгааг олон нийтэд хүргэх ажээ.

Төсөлд хамрагдах хүсэлт гаргагчдад тодорхой үндсэн шаардлагуудыг тавьж байна. Үүнд,

  • 18 насанд хүрсэн, нийслэл хотын байнгын оршин суугч байх бөгөөд одоогоор гэр хороололд амьдардаг,
  • Төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууц өмчилж байгаагүй байх шаардлагатай.
  • Мөн тогтвортой ажил эрхэлдэг, одоогийн ажлын газартаа нэгээс доошгүй жил ажилласан байх ёстой юм. 

Сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр, 100 онооны үнэлгээний системээр автоматаар эрэмбэлж тодруулна. Өмнөх орон сууцны хүлээлгийн дарааллууд хүчингүйд тооцогдох бөгөөд зөвхөн одоогийн системийн оноонд тулгуурлан шийдвэр гаргах аж. Эхний ээлжийн 2,042 орон сууцыг нийгмийн зорилтот бүлгүүдэд хуваарилахдаа багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдад 20 хувь, ахмад настнуудад 18 хувь, залуу гэр бүлүүд болон төрийн захиргааны тусгай албан хаагчдад тус бүр 15 хувийг ногдуулахаар тогтоосон байна. Мөн хувийн хэвшил болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний гэр бүлд 10 хувь, өрх толгойлсон эцэг эх, олон хүүхэдтэй гэр бүлүүдэд тус бүр 5 хувь, байгалийн гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд 2 хувийн квот тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Энэхүү төсөл нь халамжийн хөтөлбөр биш тул иргэдээс тогтоосон доод орлогын түвшинг шаардах бөгөөд төлбөрийн хоёр төрлийн нөхцөлийг санал болгож байна. Орон сууцны түрээсийн үнэ нэг квадрат метр нь 11,880-аас 15,800 төгрөгийн хооронд байхаар эцэслэн тогтоогдсон бөгөөд 50 квадрат метр талбайтай сууцны сарын төлбөр дунджаар 650,000-аас 792,000 төгрөг байна. Түрээслээд өмчлөх нөхцөлийг сонгосон иргэд эхний жилдээ орон сууцаа түрээслэх бөгөөд гэрээний зөрчил гаргаагүй тохиолдолд өмчлөх шатанд шилжиж, 5 хүртэлх жилийн хугацаанд урьдчилгаа 30 хувийн төлбөрийг хуваарийн дагуу хуримтлуулах үүрэг хүлээнэ. Харин зөвхөн түрээслэх нөхцөлөөр амьдрах иргэд 3 сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийг урьдчилан байршуулах шаардлагатай.

 

 

Сэтгэгдэл (30)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

О
Отгонцэцэг 1 сар, 2 долоо хоног
Сайн байн уу ийм сайхан боломж олгож байгад баярлаж байнаа
Б
Батчулуун 1 сар, 2 долоо хоног
Hezee orhu
Т
Төмөрбадрах 1 сар, 1 долоо хоног
Сайн байна уу сайхан боломж олгож байгаад баяртай бна
Т
Туяа 1 сар, 1 долоо хоног
Бү ртгэл нээлттэй явуулвал маш сайн бна
Т
Туяа 1 сар, 1 долоо хоног
Бү ртгэл нээлттэй явуулвал маш сайн бна
O
otgontsetseg 1 сар, 1 долоо хоног
eniig yaj bvrtgvvleh vvv
O
otgontsetseg 1 сар, 1 долоо хоног
eniig yaj bvrtgvvleh vvv
O
otgontsetseg 1 сар, 1 долоо хоног
eniig yaj bvrtgvvleh vvv
О
Одончимэг 1 сар, 1 долоо хоног
Сайн байн уу ийм сайхан боломж олгож байгад баярлаж байнаа
Б
Бямбацогт Тунгалагсүх 1 сар, 1 долоо хоног
сайн байна уу ийм сайхан боломж олгож байгад баярлаж бнаа
Б
Батчулуун 1 сар, 1 долоо хоног
Bi sonsgolgvi bersheeltei bna Mesej bichihuu Dugaar Hed 80043817🙏🙏🙏
B
Buya 1 сар, 1 долоо хоног
Umnuh ajilda 10 garui jil tuushtai ajilad shine ajilda 6 sar bolj bgan tgher bolohkui gsen vgvv
B
Buya 1 сар, 1 долоо хоног
Umnuh ajilda 10 garui jil tuushtai ajilad shine ajilda 6 sar bolj bgan tgher bolohkui gsen vgvv
Д
Дэлгэрцэцэг 1 сар, 1 долоо хоног
Хөгжлийн бэрхшээлтэй ажил хийдэг байрны хүсэлтийг минь хүлээн авна уу олон жил орох оронгүй түрээсийн байраар нөхөр хүүхдүүдтэйгээ явсан хүн бнаа
Э
Энхжаргал 1 сар, 1 долоо хоног
Маш их баярлалаа төсвийн байгуулалгт 11 дэх жилээ ажилаж бна дэмжээсэй гэж хүсэж бн
Э
Энхжаргал 1 сар, 1 долоо хоног
Маш их баярлалаа төсвийн байгуулалгт 11 дэх жилээ ажилаж бна дэмжээсэй гэж хүсэж бн
Ц
Цонзолмаа 1 сар, 1 долоо хоног
Яг хэддүгээр сар нь вэ 9 үү 10 уу
Ж
Ж.Лойдолмаа 1 сар, 1 долоо хоног
Сайн байна .Боломж оогож байгаад баяртай байна.
Э
Эрдэнэтуяа 1 сар, 1 долоо хоног
Яг хэзээ бүртгэлээ эхлэхийн бэ?яаж бүртгүүлэхийг тодорхой өгнө үү?
Г
Гэрэлмаа Оюунчимэг 1 сар, 1 долоо хоног
4 хүүхэдтэй ээжүүдэд яааж олдох болоо
T
Tansag 1 сар, 1 долоо хоног
orwol goe ym bn yaj bvrtgvvleh we
T
Tansag 1 сар, 1 долоо хоног
orwol goe ym bn yaj bvrtgvvleh we
Д
Даваадонж Жаргал Даваадонж 1 сар, 1 долоо хоног
Яаж бүртгүүлэх билээ
Д
Даваадонж Жаргал Даваадонж 1 сар, 1 долоо хоног
Яаж бүртгүүлэх билээ
Б
Баасанжав 1 сар, 1 долоо хоног
Олон жил айлын хашаа түрээсэлж амьдарлаа оноожуулалтанд хүрэхгүй бол тодорхой хэмжээний урьдчилгаа төлөөд орох нөхцөл байгаа юу
О
Оюумаа 1 сар, 1 долоо хоног
Яааж бүртгүүлэх вэ?
О
Оюунцэцэг 1 сар, 1 долоо хоног
Энэ яг болж байна шүү баярлалаа
Э
Энхцэцэг 1 сар, 1 долоо хоног
Байртай болох
Э
Энхцэцэг 1 сар, 1 долоо хоног
Баярллаа сайхан боломэ байна
О
Оюун 1 сар, 1 долоо хоног
Сонгон шалгаруулалт яагаад хойшлоод бган юм бэ?