С.Амарсайхан: Олонх ч бай, цөөнх ч бай асуудалд бодитой хандаж улс орноо бодох хэрэгтэй. Одоо засаг төрөөрөө тоглох цаг биш
"Их тэнгэр"-т нам гүм хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон намын бүлгийн гишүүдийн санал хуваагдлын талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаас тодрууллаа. Тэрбээр "МАН-ын бүлэг хуралдаж 2027оны төсвийн асуудлыг ярьсан. Улс орны эдийн засаг, нийгмийн асуудал сайнгүй байна. Ард иргэдийн амьжиргаа ч мөн хүнд байна. Гадаад орчин нөхцөл хүртэл улам хурцадмал болж байна. Энэ хүрээнд бид төсөв, хөрөнгө оруулалтын талаар асуудал бүлгийн хуралдаанаар яригдсан.
Хоёрдугаарт, одоо бид улс төржиж засаг төрөөрөө тоглож байдаг цаг биш. Тийм учраас олонх, цөөнх нь ч байна уу асуудалд бодитой хандаж эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн хүлээлт цаашлаад улс орны ирээдүйн хөгжүүлэлттэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдээ урагшлуулж улс төржилтөө хойш татаад амьдарлаа бодох хэрэгтэй. Улсынхаа хувь заяа, эрх ашгийг бодох хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.