COP17: Улаанбаатарын зочид буудлууд 14 мянган ор ашиглалтад оруулж 5,4 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт оржээ

COP17: Улаанбаатарын зочид буудлууд 14 мянган ор ашиглалтад оруулж 5,4 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт оржээ

Улаанбаатарын үдшийн намуухныг гайхсан, нартай хуртай өдрүүдэд их хотод маань ирсэн гийчид буцлаа. Тус хурлын үеэр 110 мянга орчим зочид, төлөөлөгч хүрэлцэн ирж, 3000 гаруй үйлчилгээний байгууллага, сайн дурынхан, оюутан залуус ажилласан юм. Мөн зочид буудлууд 14 мянган ор ашиглалтад оруулж, 5.4 тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт оржээ. Туйлын талархууштай түүхэн рекорд болохуйц орлогыг зочид буудлын салбарынхан олжээ. COP17-ыг зохион байгуулсан наймдугаар сард Монгол Улсад 140 мянга гаруй жуулчин ирсэн байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо 12 хоног үргэлжилж, өндөрлөхөд Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.доллар буюу 5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ, хэлэлцээр байгууллаа. Тухайлбал,

  • Европын хөрөнгө оруулалтын банктай 200 сая евро
  • Дэлхийн банктай 100 сая ам.доллар
  • Уул уурхайн компаниуд 5000 га газарт заг мод тарих, газрын нөхөн сэргээлт зэрэгт 130 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийх зэрэг гэрээ хэлэлцээр байгуулсан юм.

 

Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд COP17-ын даргалагч орны хувьд Талууд болон олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж, Конвенцын хэрэгжилтийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг шийдлүүдийг бодит ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулах болно.

“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо эхлүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэгтгэж байгаа бөгөөд энэ нь Конвенцын түүхэн дэх бэлчээрийн салбарт чиглэсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Нийслэлийн хувьд ч хөрөнгө оруулалтын боломж нээгдсэн. COP17-ын үеэр 30 орчим хот, бүс нутгийн удирдагч оролцсон Mayors’ Forum зохион байгуулагдаж, хот, бүс нутгийн түвшинд газрын тогтвортой менежмент, гангийн тэсвэржилтийг сайжруулах, хотуудын оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тусгасан Ulaanbaatar Declaration баталсан.

Эдгээр ажлын хүрээнд нийслэл 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан талаар мэдээлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.