Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026 оны есдүгээр сарын 1-ний өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчлэхгүй.
Харин есдүгээр сарын 2-ноос уг зохицуулалт хэвийн үргэлжилж, 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ.
Тус зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.
Иймд жолооч та бүхэн дээрх зохицуулалтыг мөрдөж, замын хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.