Гандантэгчэнлин хийдийн зүгээс X богддоо хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ
Намрын тэргүүн сар, Билгийн тооллын 19-ны өдөр буюу хичээлийн шинэ жилийн баярын энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх 112-р сургууль эрдмийн баяраа хийлээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд тус сургуулийн сурагч X Богд Жэвзүндамба хутагт болон Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Номун хан, лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй шашин номын багш нар, тус сургуулийн сурагч ламхай нар оролцлоо.

Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт тус сургуульд суралцахын дээр ганцаарчилсан тусгай хичээлүүд үздэг байна. Мөн Гандантэгчидэн хийдээс "Эрхэм дээд Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт танд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе" гэж мэндчилгээ дэвшүүлжээ.

Хичээлийн шинэ жилийн эрдмийн баярт Аравдугаар Богд Жэвзүндамба хутагтын аав, ээж хүрэлцэн ирсэн байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.