5-12 жилийн хорих ялтай шалгагдаж байгаа философич С.Молор-Эрдэнэ гэж хэн бэ?
С.Молор-Эрдэнэ Ц.Шинэбаяртай Хамаг Монгол хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулж 2012 оны сонгуульд Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай эвсэн сонгуульд өрсөлдөж ялагдаж байсан түүхтэй. Тэрбээр Н.Энхбаярыг МАХН-ын даргаар ажиллаж байхад хамт ажиллаж байсан. Жагсаалын цэрэг байхыг хүсдэггүй учраас Н.Энхбаярыг орхисон гэж тэр тайлбарладаг. Улс төрд шууд болон шууд бус байдлаар оролцоотой байсан тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн наана сошиалд өвсөнд түймэр тавих мэт гал тавьсан. С.Амарсайхан сайд төрийн төмөр нүүрийг харуулж философийг барьж хориод байна. ТЕГ-аас философич С.Молор-Эрдэнийг өчигдөр саатуулсан. Улмаар цагдан хорьсныг хүчинтэйд тооцуулах прокурорын саналыг хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн С.Молор-Эрдэнийг сэжигтнээр татаж цагдан хорьсныг хүчинтэйд тооцжээ .С.Молор-Эрдэнийн хувьд “Молор-Эрдэнэ Философийн Академи” - ийг үүсгэн байгуулан захирлаар ажилладаг. 20 гаруй номын зохиолч, мөн 10 номны орчуулагч. Төв аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургуулийг төгссөн. 1982-1987 онд Германы Дрезден хотын Техникийн Университетийг Дулааны станцын Конструктор инженерийн мэргэжлээр төгссөн. 1993-1997 онд Германы Дрезден хотын Техникийн Университетэд Доктор-Инженерийн цол хамгаалсан. 2003-2007 Мюнхений Университетэд Философийн Докторын цол хамгаалсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.