“Гацуурт“-ын Л.Чинбат жолоо барих явцдаа таван адуу мөргөж, өөрөө гэмтэж эмнэлэгт хүргэгджээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ сарын 1-ний өдөр зам дээр зургаан адуу дайрсан осол гарчээ. Уг ослыг "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат гаргасан байна.
Тэрбээр Зэлтэрээс Цагааннуур чиглэлийн төв замд "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явсан бөгөөд засмал замаар гарч явсан адуунаас зургааг нь дайрчээ. Ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхисон байна.
Цагдаагийн байгууллагын бүртгэлд уг ослын талаар "Сэлэнгэ аймаг "Цагааннуур сумд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө" гэсэн мэдээллийг 09-р сарын 01-нд авч шалгахад: Л.Ч /эр.64н/ нь "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн гэх хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэж бүртгэсэн байна.
Гэвч бодит байдал дээр зургаан адуу дайрсан бөгөөд машинд мөргүүлсэн зургаан адууны тав нь газар дээрээ үхсэн бол нэг адууны хөл нь гэмтэж, эмчлэх боломжгүй болсон байж.
Зэлтэрээс Цагааннуур руу орох замд мал гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Гэвч жолооч эхний адууг мөргөөд хурдаа хасалгүй цааш явж олон адуу дараалан дайрсан ноцтой осол гаргасан байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.