УИХ-ын чуулганаа орхин урд хөршийг зорьсон АН-ын гишүүд

УИХ-ын чуулганаа орхин урд хөршийг зорьсон АН-ын гишүүд

УИХ-ын намрын ээлжит бус чуулган өнөөдөр эхлэнэ. Энэ үеэр АН-ын төлөөлөгчид БНХАУ-ыг зорьж буй нь олны шүүмжлэлийг дагуулж байна. Тодруулбал, Ардчилсан намын дарга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Намын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан айлчлал хийхээр болжээ. 


Айлчлалын хүрээнд О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга Ли Ганьжэ, БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Хайшин тэргүүтэй албаны хүмүүстэй уулзалт, яриа хэлэлцээ хийх юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2024 оноос хойш Ардчилсан намын удирдлагын түвшинд хэрэгжиж буй уг айлчлалын товыг өнгөрсөн 6-р сард харилцан тохирсон юм.


Айчлалын үеэр О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид олон улсын арга хэмжээнд оролцох бөгөөд төв болон мужийн намын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах юм.  Мөн орчин үеийн нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэлийн цогцолбортой танилцаж нүүрснээс түлш шатахуун гаргаж авах боломжтой технологийн талаар судалж, санал солилцох юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүд болон Ардчилсан намын удирдлагуудын төлөөлөл багтжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.