М.Нарантуяа-Наратай хүч хавсаргах Улсын аварга О.Хангай
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Баян-Өлгий аймгийн Казахууд руу дайрах дайралт хурцдаж сүүлийн өдрүүдэд ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир руу давшлах болсон. Түүнийг “МУ-ын сайд байх эрхгүй хүн” гэх төдийгүй эргүүлэн татах асуудлыг хүртэл Засгийн газарт илэрхийлээд буй.
Тэгвэл өчигдрөөс эхлэн Улсын аварга О.Хангай М.Нарагийн талд зогсож цахим орчинд байр сууриа илэрхийлээд байна. Тэрбээр, “Малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар,сумын төв шиг энэ тэндгүй хашаалсан бунхан шарилыг цэгцлэх цаг болсон байх. Урианхай ,тува, дөрвөд иргэдээ тухайн сум аймгийн тамгын газар нь ажлын байраар хангаж ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлье” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.