Сэтгүүлч-төлөөлөгч Г.Ганзориг хорооноосоо хэвлэлийн бага хурал хийсэн анхны төлөөлөгч боллоо

Сэтгүүлч-төлөөлөгч Г.Ганзориг хорооноосоо хэвлэлийн бага хурал хийсэн анхны төлөөлөгч боллоо

Хэвлэл мэдээллийн салбараас ихэвчлэн хүүхнүүд улс төрд шийдвэр гаргах төвшинд ажилласан түүхийг бүтээдэг. Тэгвэл сэтгүүлч Г.Ганзориг ДИТХ-ын төлөөлөгч болсон төдийгүй Баянгол дүүргийн 6-р хорооны иргэдээ төлөөлөн шаггүй ажиллаж байна гэнэ дээ. 25 дугаар суваг телевизийн нүүр царай болж явсан чадварлаг сэтгүүлч анкор залуу хороон дээрээсээ онлайн хэвлэлийн бага хурал хийж нэр дэвшихдээ уриа лоозонгоо болгосон “Шударга дуугарна” амлалтаа хэрэгжүүлж эхэлж байна.

Тэрбээр тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүсээд буй халуун усны тасалдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ. Ингэхдээ 10 дугаар хорооллын 8 байрны 600 гаруй өрхийн 2 мянга орчим иргэн зунаас хойш халуун усгүй, хүнд нөхцөлд амьдарч байгааг онцлоод, холбогдох албан тушаалтнуудыг энэ асуудалд яаралтай анхаарал хандуулахыг шаардав.

Үнэндээ иргэд дүүргийн төлөөлөгч чухам юу хийдгийг, ямар хүн төлөөлөгчөөр ажиллаж байгааг тэр бүр мэддэггүй. Ингээд нэг нэгээрээ гарч ирээд өөрсдийгөө таниулаад байвал аштай юу. Хэвлэлийн бага хурлаа тасралтгүй хийж бусад төлөөлөгчдөө ташуурдаарай Г.Ганзориг оо!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.