Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард иргэд өнгөрсөн 30 жилийг дүгнэх гэж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард иргэд өнгөрсөн 30 жилийг дүгнэх гэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч санал өгөх юм байна.

content 1132 viber image 2024 06

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. Энэ ч утгаараа сонгуулийн ирц өндөр байна гэж ажиглаж байна. Мөн хилийн чанадад байгаа монголчууд саналаа өгөх боломж бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж ирэх гэж байна. Нийт ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь ардчилал гэдэг бол ард иргэд төлөөллөө сонгох сонголт юм.

content 1132 viber image 2024 06

Энэ удаагийн сонгуулийн хоёрдахь онцлог бол өнгөрсөн 30 жилийг ард иргэд дүгнэх гэж байна. Анх ардчилсан хувьсгал ялаад Санжаасүрэнгийн Зориг үг хэлж байсан. Тэрбээр нэгдүгээрт, улс эх орны эрх ашиг байх ёстой, дараа нь намын эрх ашиг байна. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдвал ардчилал, парламентад итгэл суларч, төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцно гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ эрэмбэ дараалал, эрх ашиг эсрэгээрээ хэдэн жил явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг, нам дамнасан бүлэглэл үүсэж, төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлээд эрх зүйт төрд байж боломгүй зүйл болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан, С.Зоригийн хөшөөг ч худалдсан, ногоон байгууламжууд устсан, цэцэрлэг сургууль, эмнэлгийн талбай хууль бусаар хувьчлагдаж нийтийн эзэмшил рүү халдсан. Тийм учраас энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн дүгнэлт байгаасай, төр иргэн хоёрын итгэлцэл, урам зоригийн сэргэлт байгаасай гэж хүсэж байна.

content 1132 viber image 2024 06

Хамтдаа нийслэл хотоо цэгцлэх, бүсчлэн хөгжих, шинжлэх ухааныг дээдлэх, инженерүүдээ сонсдог байх, парламент ард түмний дуу хоолой байх гэдэг утгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Өнөөдөр шинэ 30 жил эхэлж байна. Ард түмний төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг мөн улстөрийн намууд  бодлогын мэтгэлцээнд тулгуурлаж ажиллахыг харах үлдэж байна. Ардчиллын хоёрдахь давалгаа эхэлж байна гэдэгт итгэж байна” гэлээ.

content 1132 viber image 2024 06

content 1132 viber image 2024 06

content 1132 viber image 2024 06

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.