“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд энэ сарын 22-нд эхэлнэ

“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд энэ сарын 22-нд эхэлнэ

БНХАУ, Монгол Улс хоёр орны найрсаг харилцааны олон нийтийн суурийг бэхжүүлэх зорилгоор БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж буй “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд цуврал арга хэмжээ 2026 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

 “Хятад улсыг танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээг 14 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь Хятад, Монголын хүмүүнлэг, соёлын харилцаа, солилцооны чухал платформ, гүүр болон төлөвшөөд байна. 

Энэ удаагийн соёлын өдрүүд “Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъягэх уриатайгаа зохион байгуулагдах аж.

Энэ удаагийн соёлын өдрүүд нь Хятадын уламжлалт баяр болох тэргэл сарны баяртай давхцаж байна. Тэргэл сарны баяр нь гэр бүлээрээ элэг бүтэн байх, улс орон амар амгалан, ард түмэн тайван байх, байгаль дэлхийгээ хүндэтгэн дээдэлж, арвин ургац хишигт талархах, сайхан ирээдүйг ерөөж, аз жаргалтай амьдралыг хүсэн тэмүүлэх, хөрш орнууд найрсаг харилцаж, харилцан ойлголцох зэрэг сайхан бэлгэдэл, утга агуулгыг өөртөө шингээсэн байдаг. Энэхүү баярт өдрүүдийг тохиолдуулан бид сайхан ерөөл, хүсэл өвөрлөн, баялаг агуулгатай цуврал арга хэмжээг зохион байгуулахаар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.

Бид Соёлын харилцааны үндсэн дээр яриа хэлэлцээний гүүрийг бий болгож, Монголын нийгмийн бүх салбарынханд орчин үеийн Хятад орны бодит, цогц дүр төрхийг ойроос, олон өнцгөөс танин мэдэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Үүний зэрэгцээ хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, хэвлэл, кино, телевиз, эрүүл мэнд зэрэг салбарын бодит хамтын ажиллагааны сувгийг өргөжүүлж, Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийн холбоог улам бэхжүүлэн, Тал нутгийн Торгоны замын найрамдалт харилцааны уламжлалыг өвлөн үргэлжлүүлж, шинэ эрин үеийн шинэчлэл, нээлттэй хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцаж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой, алсын хараатайгаар хөгжүүлэх, мөн Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө юм.

 Энэ удаагийн соёлын өдрүүд арга хэмжээ баялаг агуулгатай байж, нээлтийн ёслол, Хятад улсын (Өвөр Монголын) Чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын нөхцөл байдлын танилцуулга, соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, цогц үзэсгэлэн, урлагийн тоглолт, дууны уралдаан, ном хэвлэлийн салбарын харилцаа, уран сайхны кино болон богино хэмжээний цуврал нэвтрүүлгийн үзвэр, шилдэг аудио-визуал бүтээлийн харилцан солилцоо, үзүүлэн нэвтрүүлэг, Хятад болон Монгол уламжлалт анагаах ухааны үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө, уулзалт, хэлэлцээ зэрэг 12 үндсэн төрөл, нийт 23 арга хэмжээг зохион байгуулна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.