П.Наранбаяр сайдын суудлаасаа буух уу?
ХҮН намаас УИХ-ын гишүүн болсон П.Наранбаяр сайдын суудалд суугаад удаагүй ч олон хүний эсэргүүцэлтэй тулгаран шинэхэн албаа алдахад хүрэв ээ. Тодруулбал Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцон огцруулах, салбарын багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргэхээр болжээ.
Учир нь Боловсролын сайд П.Наранбаяр багшийн хомсдлыг арилгах зорилгоор багшийн мэргэжлээр их, дээд сургуульд сурч, 2.7 голчоос дээш голчтой төгссөн хүмүүсийг багш бэлтгэх 45 хоногийн курст суулгах шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрийг багш нар эсэргүүцэж, дээрх асуудлыг хөнджээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.