Ерөнхий сайд Н.Учрал: Японоос Монголд импортолж буй автомашины түүх, техникийн байдлыг урьдчилан нягталдаг болно

Ерөнхий сайд Н.Учрал: Японоос Монголд импортолж буй автомашины түүх, техникийн байдлыг урьдчилан нягталдаг болно

Японоос Монгол Улсад импортолж буй автомашины осол, эвдрэл гэмтлийн түүх болон техникийн байдлыг иргэдэд урьдчилан мэдээлдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ. Тэрбээр Японд ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзах үеэрээ осолд орсон, эвдрэл гэмтэлтэй автомашиныг Монголд оруулж ирэн засварлаад худалдаалдаг асуудал иргэдийн анхаарлыг татаж байгааг онцолсон байна.

Ерөнхий сайдын хэлснээр, энэ нь зөвхөн автомашины чанар, хэрэглэгчийн эрхийн асуудал бус, хүний амь нас, замын хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой юм.

Иймд импортын автомашины түүх, техникийн байдлыг Монгол Улсад нэвтрэхээс нь өмнө нягталдаг тогтолцоог сайжруулж, Японы холбогдох байгууллагуудтай мэдээлэл солилцох чиглэлээр ажиллахаар болжээ. Ингэснээр иргэд автомашин худалдан авахаасаа өмнө тухайн тээврийн хэрэгсэл осолд орж байсан эсэх, ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй байсан эсэх талаар бодит мэдээлэл авах боломж бүрдэх юм.

Мөн уулзалтын үеэр Японд сурч, ажиллаж буй монгол инженер, технологийн мэргэжилтнүүдийн эх орондоо ажиллах боломж, гадаадад төрсөн хүүхдүүдийн эх хэл, үндэсний боловсрол, иргэдийн нийгмийн хамгаалал болон бизнес эрхлэгчдэд хоёр улсын зах зээлд гарахад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлыг хөнджээ.

May be an image of one or more people
May be an image of one or more people

Энэ хүрээнд Японы гадаад худалдааг дэмжих JETRO байгууллага Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээж ажиллахаар болсон нь хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, Японы технологи, хөрөнгө оруулалтыг Монголд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Ерөнхий сайд Н.Учрал үзэж байна.

Тэрбээр гадаадад сурч, ажиллаж буй монгол иргэдийн мэдлэг, ур чадвар, туршлага нь Монгол Улсын хөгжилд оруулах үнэ цэнтэй хувь нэмэр болохыг онцлоод, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газар ажилласаар байгааг илэрхийлжээ.

May be an image of one or more people
May be an image of one or more people

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.