Ахмадуудад эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийнэ
Геронтологийн үндэсний төвөөс “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” аяны хүрээнд есдүгээр сарын 24-нд ахмадын урьчилан сэргийлэх үзлэг үнэ төлбөргүй хийхээр болжээ. Уг аяны хүрээнд есдүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүрэгт “Ахмад настны орчин ахуйн сайн сайхан байдлыг дэмжих нь” сэдэвт өдөрлөгийг ЭМЯ, НЭМҮТ, Хан-Уул дүүргийн өрхийн ЭМТ-д, Хан-Уул дүүргийн ахмадын хороо хамтран зохион байгуулсан байна. Тус өдөрлөгөөр 500 гаруй ахмад настанд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг өгч ажилласан байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.