П.Галиндэв ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг ээжээрээ гангарав
Ахмадын баяраар олны анхаарлын төвд орж ирсэн энэ хатагтайг О.Насанжаргал гэнэ.
Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, 1992 онд Ардчиллын музей, 1996 онд Хэлмэгдэгсдийн түүхийн музейг байгуулж явсан тэрээр хойно түүхч мэргэжил эзэмшсэн бөгөөд амьдралынхаа 30 гаруй жилийг музей, түүхийн салбарт зориулж, тайлбарлагчаас захирал хүртэл ажилласан нэр хүндтэй сэхээтнүүдийн нэг. Түүхч хатагтайн хүү СХД-ийн Ардчилсан намын дарга П.Галиндэв.

Дүүргийнхээ ахмадуудыг Төрийн ордонд урьсан сэтгэл зүтгэлтэй хархүү ээжтэйгээ энэ өдрийн нэг чимэг болсон юм. П.Галиндэв улс төрд сайтар бэлтгэгдсэн, ялж, ялагдаж сурсан 80-аад оны шижигнэсэн улстөрчдийн нэг. Ах нар нь дарж, давтаагүй бол өдийд улс төрийн тайзнаа гялалзаж байх учиртай тэрээр ардчилалд үнэнч байдгийн шалтгаан нь О.Насанжаргал хатагтайн үзэл санаа, хүмүүжил, ардчилалд үнэнч хандлага нөлөөлсөн болов уу.

Ээжийнхээ хөдөлмөр, үнэт зүйл, амьдралын замналыг хүндэтгэн явдаг П.Галиндэв СХД-ийн ахмадуудыг төрийн ордонд урьж, баярлуулсанд дүүргийн ахмадууд талархан хүлээн авсан юм. Түүгээр ч зогсохгүй ээжийнхээ өмнө ахмадуудын тэтгэвэр нэмэх амлалтыг өгсөн нь баяр дээр баяр болсон биз ээ. Ээж нь түүх бүтээсэн бол хүү нь тэрхүү түүхийн үргэлжлэл болж явна.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.