ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.  Энэ сарын 16-ны өдөр АТГ-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг 72 цагийн хугацаатай саатуулсан. Саатуулах хуулийн хугацаа дуусмагц тэднийг суллаж гадуур шалгаж байгаа юм.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг хувийн болон улсын эмнэлэгт даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувь нэхэж, өвчтөний тоогоор олгох ёстой мөнгийг хуурамчаар ихэсгэсэн гэх хэрэгт буруутган саатуулсан. Мөн Авлигатай тэмцэх газрын зүгээс хэд, хэдэн улсын эмнэлгийн дарга нарыг шалгах болсон мэдээлэл цацагдаж эхэлсэн нь анхаарал татаад байсан юм. Ямартай ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь ийнхүү чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.