“Нүүрсчин” Р.Сэддорж АН-ын бүлгийн даргын суудалд санаархав

“Нүүрсчин” Р.Сэддорж АН-ын бүлгийн  даргын суудалд санаархав

 Өмнөговь аймгийн Засаг даргаар 2020-2024 онд 4 жил ажилласан, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХХК-д ажиллаж байсан намтар түүх нь Р.Сэддорж нүүрсний хулгайн хэрэгт холбогдоход ил болсон. Бага ч юм биш, шинжээчийн дүгнэлтээр “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал байхдаа 2019 онд 353.9 сая төгрөгийн урамшуулал авсан түүнчлэн 2020-2024 онд тус аймгийн Засаг дарга байхдаа “Тавантолгой түлш” ХХК-аас өвс хүргэх тээврийн зардалд 65 сая төгрөг зарцуулсныг дуусаагүй үйлдвэрлэлийн дансанд бүртгэсэн гэх зөрчлүүд түүн дээр илэрдэг. Илэрч, олонд ил болсон нь энэ юм. Угтаа бол 461 хавьцааны намтар түүхтэй төрийн хамгаалалтанд ордонд ороод суучихсэн энэ мэт гишүүд 126 дотор байсаар байгаад бид дасчихсан. Тэгээд зогсохгүй Р.Сэддорж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга болох санаархлаа өнөөдөр илэрхийлэв. Түүний ХОМ:

Нийт хөрөнгө: Ойролцоогоор 1.8 - 1.9 тэрбум төгрөг.

Өөрийн орлого: Жилд дунджаар 166.6 сая төгрөг.

Гэр бүлийн орлого: Жилд 30.6 сая төгрөг орчим.

Үл хөдлөх хөрөнгө: 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламж болон 146 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай.

Тээврийн хэрэгсэл: 200 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай.

Хадгаламж: Тухайн үеийн мэдүүлгээр 219.7 сая төгрөгийн бэлэн мөнгө, хадгаламжтай гэж бүртгүүлжээ.

"Галтваань" ХХК: Тус компанийг 100% эзэмшдэг. Үйл ажиллагааны чиглэл нь үхрийн фермерийн аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл юм.

"Тавантолгой" ХК: Орон нутгийн өмчит тус компанийн 9,000 ширхэг хувьцааг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.