Д.Цогтбаатар: Сэтгүүлчийг хорьж шалгаж байгаа бол эргэлзээнээс давсан үндэслэлээ хуулийн байгууллага тайлбарлах ёстой. Үгүй бол иргэд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна гэж хардах эрхтэй
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон хууль хяналтын байгууллагын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хууль сахиулах байгууллага аливаа арга хэмжээ авахдаа хуулийн үндэслэлээ олон нийтэд маш тодорхой, эргэлзээ төрүүлэхээргүй тайлбарлах үүрэгтэйг онцлов.
Түүний хэлснээр, хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудалд хуулийн шалгуур туйлын нарийн заагтай байдаг тул хуулийн байгууллага уг шалгуурт нийцсэн эсэхээ зайлшгүй нотолж тайлбарлах ёстой аж. Хэрэв үндэслэлээ тодорхой мэдээлэхгүй бол иргэд үүнийг хэвлэлийн эрх чөлөө рүү халдаж байна гэж хардах бүрэн эрхтэй болохыг тэрбээр сануулав.
Мөн Д.Цогтбаатар гишүүн "Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол дарга нарыг магтахын нэр биш, ард түмний үгээ хэлэх суурь эрх чөлөөний асуудал юм. Сэтгүүлчид асуудлыг лавлан тодруулж, судалсны үндсэн дээр өөрийн дүгнэлтийг олон нийтэд хүргэх ёстой" хэмээн тодотгосон байна.
Түүнчлэн тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллага ч хуулийн хүрээнээс гадуур орших ёсгүйг тэмдэглэлээ. Төрийн албан тушаалтан, цэрэг, сэтгүүлч гэлтгүй бүх хүн хуульд тэгш захирагдах учиртай тул явуулсан ажиллагаа нь хуулийн тэрхүү нарийн хязгаар дотор багтсан эсэхийг хууль хяналтынхан олон нийтэд ил тод тайлбарлах шаардлагатайг дахин онцлов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.