С.Амарсайхан суудлаасаа бууж "ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хүн” гэгддэх  ШШГЕГ-ын дарга А.Намсаманд сугарч үлдэв

С.Амарсайхан суудлаасаа бууж "ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хүн” гэгддэх  ШШГЕГ-ын дарга А.Намсаманд сугарч үлдэв

 Өнгөрсөн сард  /2026.09.15/ Хууль зүйн сайд асан С.Амарсайхан ШШГЕГ-ын дарга нартай холбоотой ноцтой баримт, асуудлуудыг олон нийтэд ил болгосон. Тухайлбал, ШШГЕГ-ындарга А.Намсамандын талаар хэлэхдээ, "хоригдлуудыг дайчлан хууль бусаар өөрийн хувийн зуслангийн хаус, байшингаа бариулсан төдийгүй төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй хүнд 408 сая төгрөгийг хууль бусаар олгож, төсвийн мөнгийг завшсан байна. Түүнчлэн албан хаагчдынхаа нэр дээр10-20 сая төгрөгийн урамшуулал, мөнгө бичиж, гарын үсэг зуруулахдаа тоог нь таглаж байгаад, бодит байдал дээр ердөө 3-4 сая төгрөг өгч, үлдсэнийг ньөөрсдөө завшдаг байсан гомдол баримттайгаа иржээ. Жирийн албан хаагчид нь орох оронгүй өдөр шөнөгүй ажиллаж байхад удирдлагууд нь Зайсанд үнэ төлбөргүй болон хэт хямд үнээр орон сууц авсан" гэсэн юм.

Улмаар Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүйн сайд болон харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөх чиглэл өгч С.Амарсайхан огцорсон. Харин ШШГЕГ-ын дарга А.Намсаманд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй байгаа юм.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс тодруулахад "ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг ХЗДХ-ийн сайд бус ЗГ-ын тогтоолоор чөлөөлнө. Хууль зөрчсөн байж болзошгүй асуудалд нэр холбогдсон шүүхийн шийдвэр болон цагдаагийн байгууллагын зургаан дэд даргыг чөлөөлсөн" гэх мэдээллийг өгсөн юм.

“Хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой” гэж зургаан сарын өмнө Ерөнхийлөгч хэлж байлаа. Хэрэв гэмт хэрэгт нэр нь холбогдож шалгуулах дээрээ тулсан бол бүгдээрээ ажлаа өгөөд шалгуулах нь шударга. Атал салбарын сайдаа шүгэл үлээж байгаа нэрээр араас нь “хутгалж” суудалдаа шигдэж үлдэх нь хэр шударга вэ. Тиймээс амин хувийн эрх ашгаа хичээсэн А.Намсамандад Монгол төрийн хууль сүүдрээ тусгаж, хариуцлага тооцох нь зүйтэй болов уу 

М.Үүрийнтуяа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.