Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан байна. “С.Будрагчаад хилийн хориг тавьж, баривчилна ШШГЕГ-аас явж байна” гэж ар гэрийг минь сүрдүүлсэн байна

Сэтгүүлч С.Будрагчаа: Бага насны үр минь маш их айж уйлсан  байна. “С.Будрагчаад хилийн хориг тавьж,  баривчилна ШШГЕГ-аас явж байна” гэж  ар гэрийг минь сүрдүүлсэн байна

Сэтгүүлч С.Будрагчаагийн гэр рүү үл таних этгээд нэвтрэхийг завджээ.

Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа "Өнөөдөр 13:35 цагт энгийн хувцас өмссөн ийм царай төрхтэй эрэгтэй хүн манай хаалгыг бараг хэмхэртэл нүдэж, би шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явж байна. Хаалгаа нээ. Дотор хүн байгааг би мэдэж байна. Будрагчаад хилийн хориг тавьж баривчилна хэмээн орц хонгилоор цуурайттал бархирч гэр бүлийнхнийг минь маш аймшигтайгаар айлган сүрдүүлснийг сая дууллаа. Бага насны үр минь маш их айж уйлсан байна. Би хөдөө ажлаар явж таарсан тул сая сүлжээнд ороод мэдэж маш их цочирдлоо. Миний бие шүүхийн шийдвэрээр хүлээсэн ял шийтгэл байхгүй. Өр төлбөр байхгүй. Миний нэр дээр нээгдсэн эрүүгийн ямар нэгэн хэрэг, яллагдагчаар татагдсан тогтоол шийдвэр байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Би зөвхөн улс орныг минь тонон дээрэмдэж ханаж цадахгүй цуслагч хулгайч нарын буруу булхайг баримттайгаар илчилснийхээ төлөө ингэж хавчигдан гадуурхагдаж, шүүхийн шийдвэргүйгээр яргалуулах ёстой юу?" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.