“2026 БҮС БА ЗАМ” ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧДИЙН ФОРУМД МСНЭ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

“2026 БҮС БА ЗАМ” ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛЧДИЙН ФОРУМД МСНЭ-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО

“2026 Бүс ба Зам” олон улсын сэтгүүлчдийн форумд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ийг төлөөлөн МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүн Р.Гандиймаа, МСНЭ-ийн гишүүн, сэтгүүлч Б.Агиймаа нар оролцлоо.

Энэ үеэр тэд Олон улсын сэтгүүлчдийн гэр орон (IHJ — International Home of Journalists) байгууллагын гишүүнчлэлийн сертификатыг гардан авсан нь Монголын сэтгүүлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Ази, Африк, Европын олон орны сэтгүүлчид оролцож буй форумын хүрээнд хиймэл оюун ухааныг сэтгүүл зүйд ашиглах боломж, баримт шалгах арга зүй, мэдээллийн үнэн бодит байдлыг баталгаажуулах зэрэг цаг үеийн чухал асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Мөн олон улсын түвшинд хамтарсан сурвалжилга хийх, мэдээллийг шуурхай солилцох, шинэ платформуудыг ашиглах, технологийн дэвшлийг сэтгүүл зүйн хамтын ажиллагаанд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцож, илтгэл хэлэлцүүллээ.

d01ad0f0c489472d84917ad4d2d2b92b

Энэхүү форум нь улс орнуудын сэтгүүлчдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ мэдлэг, туршлагаа хуваалцаж, сэтгүүл зүйн салбарын хөгжлийн шинэ боломжуудыг нээж буйгаараа онцлог юм.

МСНЭ олон улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын сэтгүүлчдийн дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.