Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь 14 жилийн дараа болж буйгаараа онцлог юм. Мөн Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа эхэлсний 100 жилийн түүхт ойтой давхцаж байгаа юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Төрийн айлчлалыг угтан Монгол Улсын Төрийн далбааг Германы нийслэл Берлин хотын төвийн гудамжуудаар байршуулжээ. Энэ нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илтгэж буй бэлгэдэл юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.