Т.Шинэбаяр: Эх орон, элэг нэгтэй өнгө өнгийн цэцэг шиг 37 цоглог бүсгүйтэй энэ насны амьдралынхаа 168 цагийг хамт өнгөрөөж, хажуугаар нь ажлаа хийчхээд ирлээ
Өнгөрсөн Баасан гарагт /2026.10.16/ Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд сэтгүүлч Т.Шинэбаярын цагдан хориог цуцлах эсэх шүүх хурал болсон. Уг хурлаас түүнийг суллаж, хилээр гарахыг хориглох шийдвэр гарсан юм.
Хорих ангид 100 гаруй цаг хуурай өлсгөлөн зарлаж эсэргүүцлээ илэрхийлсэн сэтгүүлч Т.Шинэбаяр цахим хуудаснаа "Эх орон, элэг нэгтэй өнгө өнгийн Цэцэг шиг 37 цоглог бүсгүйтэй энэ насны амьдралынхаа 168 цагийг хамт өнгөрөөж, хажуугаар нь ажлаа хийчихээд ирлээ.
Миний араас санаа тавьж нэхэж мөн настай Ээж бүлэг залууст зодуулан хүнд гэмтэн давтан хагалгаанд орсон ганц дүүг минь эргэж тойрч байсан та бүхэндээ чин сэтгэлийн угаас маш их баярлалаа.
Хатан зориг ухаан тэвчээр хатуужлыг өгүүлсэн Монгол төрийн домогт 33 хатны тухай 179 хуудастай номыг уншиж дуусгаад төрийнхөө минут ч үл алдах хамгаалалтанд байж байгаад л ирлээ..." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.